Бямба, ням гарагт нийслэлд нийтийн тээвэр хэвийн хувиараар ажиллана
энэ сарын 29, гуравдугаар сарын 1-нд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ энгийн хувиараар ажиллах юм байна
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлээд байсан.
Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 29, гуравдугаар сарын 1-нд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ энгийн хувиараар ажиллах юм байна.
Хуваалцах


















