Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бямба, Ням гарагт тэгш, сондгой дугаараар явуулна

Өнөөдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 14 цагаас Хангарьд ордонд болох гэж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бямба, Ням гарагт тэгш, сондгой дугаараар явуулна
Бямба, Ням гарагт тэгш, сондгой дугаараар явуулна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар баярын өдрүүдэд үүсдэг хотын замын түгжрэл болон иргэд сар шинийн бэлтгэлээ хангах боломж, нөхцлийн талаар ярилцлаа.

Тиймээс замын хөдөлгөөнийг баярын өдрүүдэд хэрхэн зохицуулах тухай саналуудыг нийслэлийн захиргаанаас гаргаж эхэлсэн бөгөөд цагаан сарын өмнө долоо хоногийн амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийх санал боловсруулсныг хэлэлцэхээр боллоо.

Харин шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бусад баярын адил дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Хуваалцах