Бяцхан инженерүүдийн улсын уралдаан Дархан хотод болж байна
Гарааны “Шимт боловсрол” ХХК нь 2019 оноос эхлэн 21-р зууны иргэдийг бэлдэх цэгцтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй боловсролын цогц шийдлийг хөгжүүлэн түгээх зорилгоор Шимт хөтөлбөр буюу Stem хөтөлбөрийг СӨБ болон ЕБС-ийн сурагчдын дунд хэрэгжүүлж байна.
Мэдээллийн алба

Тус компани нь “World Green Mech” олон улсын тэмцээний салбар тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монголдоо авч орон нутагт анх удаа Дархан-Уул аймгийн Юнайтед Аренад “Mongolian Green Mech”-2025 тэмцээнийг “Шимт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулж байна.

Тэмцээнд 21 аймгийн 346 цэцэрлэгийн 30 баг нийт 120 бяцхан инженерүүд ур чадвар, инженер сэтгэлгээгээ уралдуулж байна. Эхний 3 байрт шалгарсан 6 баг 8-р сард Тайвань улсад болох инженерчлэлийн олон улсын уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцоно. Улсын хэмжээнд 350 гаруй СӨБ, 50 гаруй ЕБС-д тус хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бол Дархан-Уул аймгийн таван цэцэрлэгт Шимт хөтөлбөр хэрэгжиж байна.