Бяцхан хүүхдүүдийн Санта өвөөд илгээсэн захидалд цар тахал ул мөрөө үлдээжээ
Зул сарын баяраар Санта өвөөд захидал бичиж тухайн ондоо гаргасан амжилт бүтээлээ тайлагнаж хүссэн бэлгийнхээ захиалгыг өгөхийг хүүхэд багачууд хамгийн ихээр хүсэн хүлээдэг.
Мэдээллийн алба

Зул сарын баяраар Санта өвөөд захидал бичиж тухайн ондоо гаргасан амжилт бүтээлээ тайлагнаж хүссэн бэлгийнхээ захиалгыг өгөхийг хүүхэд багачууд хамгийн ихээр хүсэн хүлээдэг. Францын баруун өмнөд нутаг дахь шуудангийн нэгэн тусгай салбар жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс илгээсэн зул сарын өвөө буюу ПерНоэльд хаягласан захидлуудыг хүлээн авдаг аж. Энэ жилийн хувьд "Ковид-19"-ийн цар тахал бяцхан хүүхдүүдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлснийг Хүндэт Санта өвөө хэмээн хэмээн эхэлсэн захиа, ил захидлуудаас нь уншиж болохоор байна.
ТайваныЖим хүү л гэхэд энэ жил Санта өвөөд илгээсэн захидалдаа амны хаалт хийсэн байлаа. 5 настай Алина охин Санта өвөөд гэрийнхнийхээ тусламжтайгаар бичсэн захидалдаа энэ жил гэрт нь зочлон ирэхдээ урд хаалгаар орж ирэхийг хүссэн байна. Учир нь охины эмээ өвөө 2 вирусний халдвараас сэргийлж арын хаалгаа бэхэлж хаачихсан учир Санта өвөөд замыг нь урьдчилан сануулсан байлаа.
10 настай Лола охин Санта өвөөгөөс эгчийгээ хорт хавдраас ангижруулахыг мөн коронавирусийг устгахыг гуйсан байна. Францчууд буюу Франц хэлтэй бусад үндэстнүүд ч зул сарын баярын өвөөгөө ПерНэоль буюу зул сарын баярын өвөө хэмээдэг. Харин ПэрНоэль өвөө хаягласан захидлыг 1962 оноос Францын шуудангийн дэргэд байгуулсан нарийн бичгийн дарга нарын газар руу илгээдэг болсон байна. Жилээс жилд ПерНоэль буюу Санта өвөөд хаягласан захидал өссөөр иржээ. Өнгөрсөн жил л гэхэд 120 гаруй орноос 2 сая захидал, 300 гаруй мянган цахим захидал хүүхдүүд илгээжээ.
Энэ жилийн хувьд ПерНоэльд хаягласан захидлын эхнийхийг 11 дүгээр сарын эхээр задалсан аж. Мөн нэг өдөрт 60 гаруй хүн 12 мянган хүүхдэд зул сарын өвөөгийн өмнөөс захидал бичсэн байна.


















