Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бяцхан зохиолч

Бяцхан зохиолч Пүрэвжавийн Мандах нь Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 3Б ангид суралцдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бяцхан зохиолч
Бяцхан зохиолч. Зураг: МҮОНРТ

Бяцхан зохиолч Пүрэвжавийн Мандах нь Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 3Б ангид суралцдаг.

Тэрбээр Америкийн хүүхдийн зохиолч Мэри Пөүп Озборны цуврал зохиол болох “Шидэт модон байшин” номоос сэдэвлэн өөрийн төсөөлөл, сонирхолтой түүхээр баяжуулан “Луугийн аялал” цуврал ном гаргахаар зорьсон байна. Бяцхан зохиолчийн бүтээл ийнхүү ном болон хэвлэгдэхэд олон хүний хүч хөдөлмөр оржээ.

Тодруулбал, Хэл бичгийн ухааны доктор Д.Боролзой, "Эвт үзэг" хүүхдийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал, хүүхдийн зохиолч н.Ганчимэг, номын редактор, зохиолч н.Наранцэцэг, өнгө будгаар урлан хэвлэсэн "Дэвшил дизайн" компаний хамт олон хамтран ажилласан байна.

Номын зургаа П.Мандах охин өөрөө зурсан учраас гол дүрийн баатруудыг монгол эмэгтэй хүүхдүүдээр сонгожээ. Ингэснээр уншигч хүүхдүүдийг Монгол орноор аялах хүсэл тэмүүлэлтэй болно гэж бодсон талаараа ярьж байна.

Бяцхан зохиолч маань номын дээжээсээ ангийн найзууддаа болон сургуулийн захиргаандаа, аймгийнхаа номын санд хандивласан байна.

П.Мандах том болоод зохиолч, зураач болохыг хүсдэг. Тэрбээр "Би дэлхийн хамгийн залуу зохиолч байж магадгүй. Яагаад гэвэл би дөнгөж 8-хан настай 3-р ангийн сурагч шүү дээ. Ингээд та бүхнийг миний ертөнцөөр тавтай сайхан аялахыг урьж байна" гэж ярилаа.

"Монголын мэдээ" сувгийн Төв аймаг дахь сурвалжлагч Т.Саранчимэг

Хуваалцах