БЗД-ийн 11-р хорооны хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй болов
Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас "Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол" төсөл хэрэгжүүлж байгаа.
Мэдээллийн алба

Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас "Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол" төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх дүүргийн 11-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.
Энэ сарын 25-наас хүүхдүүдээ бүртгэх шинэ цэцэрлэгийн барилга нь Канад технологийн модоор бүтээцээр баригдсан байна. Дээрх төслийн зорилго нь хүн амын өсөлттэй сургуулийн өмнөх боловсролыг уялдуулж, цэцэрлэгийн тоог нэмэх юм. Энэ хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 102 цэцэрлэг ашиглалтад оруулахаар барьж байгаа ажээ.


















