Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БЗД-ийн 97-р дунд сургуулийн өргөтгөл ашиглалтанд орлоо

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 97 дугаар сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөл ашиглалтанд орлоо. УИХ-н гишүүн Б.Саранчимэг 2018 оны улсын төсөвт тус сургуулийн өргөтгөлийн барилгад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БЗД-ийн 97-р дунд сургуулийн өргөтгөл ашиглалтанд орлоо
БЗД-ийн 97-р дунд сургуулийн өргөтгөл ашиглалтанд орлоо. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 97 дугаар сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөл ашиглалтанд орлоо. УИХ-н гишүүн Б.Саранчимэг 2018 оны улсын төсөвт тус сургуулийн өргөтгөлийн барилгад 1,3 тэрбум гаруй төгрөгийг санаачлан батлуулж, 3 ээлжээр хичээллэдэг байсан сургууль 2 ээлжээр хичээлэх боломж бүрдлээ.

Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн төлөөлөл, сурагчид болон төрийн захиргааны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд Б.Саранчимэг гишүүн хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлд сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй олон ажил хийж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байна.Энэ хүрээнд миний сонгогдсон тойргийн 97 дугаар сургуулийн өргөтгөл баригдаж, ашиглалтанд орж байгаад баяртай байна” гэсэн юм.

Улсын ИХ Хурлын гишүүн сонгогдсон цагаасаа эхлэн тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд байнга анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн. Шавь цогцолбор болон 97 дугаар сургуулийн өргөтгөл, улсдаа хамгийн томд тооцогдох ашиглалтанд орсон 146 цэцэрлэг, БЗД-ийн 14 хороог хүүхдийн 2 цэцэрлэгтэй болгох зэрэг ажлууд нь эхнээсээ биелэлээ олж байна. 97 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг Молор Констракшн ХХК нь чанарын өндөр түвшинд хийж, хугацаанаасаа өмнө дуусгаж хүлээлгэн өгчээ.

Хуваалцах