Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

C40 буюу хотын дарга нарын бүлэг Глазго хотод ирлээ

Дэлхийн 12 хотыг төлөөлдөг C40 бүлэг, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хуралд оролцож байна. Тэд Глазго хотод ирэхээсээ өмнө Лондон хотод туршлага солилцох уулзалт зохион байгуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
C40 буюу хотын  дарга нарын бүлэг Глазго хотод ирлээ
C40 буюу хотын дарга нарын бүлэг Глазго хотод ирлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн 12 хотыг төлөөлдөг C40 бүлэг, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хуралд оролцож байна. Тэд Глазго хотод ирэхээсээ өмнө Лондон хотод туршлага солилцох уулзалт зохион байгуулжээ.

Мөн тэдгээр дэлхийн 12 томоохон хотуудыг төлөөлдөг хотын дарга нар дэлхийн удирдагчид хандан, яг одооноос арга хэмжээ авахыг уриаллаа. Энэ үеэр Лондон хотын дарга Садик Хан энэ жил Европын орнуудад тохиосон байгалийн гамшгуудыг дурдсан юм.

Тухайлбал, Лондонд болсон шар усны үер Грект гарсан ой хээрийн түймэр, Германд болсон их хэмжээний үер бусад орнуудад тохиож байгаа хар салхи, хэт халалт гэх зэрэг жишээнүүдийг онцлон дурдсан байна. Дэлхийн удирдагчид 2040, 2050 он хүртэл олон амлалт өгч байгаа ч замын дунд зорилгоосоо ухрахгүй байх нь хамгийн чухал хэмээн мэдэгджээ.

С40 бүлэг 97 гишүүнтэй. Эдгээр гишүүд нь дэлхийн 700 сая гаруй хүнийг төлөөлдөг байна. Энэ нь дэлхийн хүн амын 10 хувь орчим хувь гэсэн үг. Энэ удаагийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Нью-Йорк, Лондон, Парис хотын дарга нар, мөн Бангладешийн Дака, Сьерра-Леоны Фритаун зэрэг хөгжиж буй орнуудын төлөөллүүд багтжээ.

С40 бүлэг НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бага хуралд оролцохоосоо өмнө, өөрсдийн хотуудад тулгамдаж байгаа асуудлуудаар санал солилцож, туршлага хуваалцсан байна. Мөн С40 бүлгийн дарга нар бусад орны удирдагчдад үлгэр үлгэр жишээ үзүүлэх зорилгоор, Лондонгоос Глазго хүртэл төмөр замаар 645 км замыг гал тэргээр туулжээ. Тэд галт тэргээр зорчих нь онгоцоор нисэхээс хамаагүй бага хүлэмжийн хийн ялгаруулуулдаг хэмээн онцолсон юм.

Хуваалцах