“Cambridge analytica” компани үйл ажиллагаагаа зогсоож, дампуурлаа зарлахаар боллоо
Фэйсбүүкийн 80 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан хэрэгт буруутгагдаж байгаа Лондонд төвтэй Кембриж Аналитикаа компани үйл ажиллагаагаа зогсоож, дампуурлаа зарлахаар болсон байна. энэ тухай тус компанийн албан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Мэдээллийн алба

Фэйсбүүкийн 80 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан хэрэгт буруутгагдаж байгаа Лондонд төвтэй Кембриж Аналитикаа компани үйл ажиллагаагаа зогсоож, дампуурлаа зарлахаар болсон байна. Энэ тухай тус компанийн албан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Кембриж Аналитикагийн толгой компани болох SCL Elections зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тус компанийн дампуурлыг зарлах үйл явцыг эхлүүлсэн байна. Мөн Нью Иорк дахь салбарынхаа дампуурлыг зарлах үйл явцыг эхлүүлсэн мэдээтэй байна. Олон нийтийн сүлжээ Фэйсбүүк компанийнхан нийт 87 мянган хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг Англид төвтэй Кембриж Аналитика компанид алдаа гаргасан шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Британийн энэ фирм нь АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп төдийгүй 200 гаруй орны сонгуульд өрсөлдөгчидтэй ажиллаж байсан нь ил болсон юм. Тус фирмийн мэргэжилтнүүд тусгай алгоритм ашиглаж Фэйсбүүкийн хэрэглэгчдийн улс төрийн үзэл баримтлалыг тодорхойлж улмаар үйлчлүүлэгчдийнхээ зар сурталчилгааг үзүүлдэг байсан байна.
Мэдээлэл нь алдагдсан хэрэглэгчдийн ихэнх нь Америкийн иргэд юм байна. Гэхдээ Их Британийн 1,1 сая иргэний хувийн мэдээллийг Кембриж Аналитикагийнхан хууль бусаар авч ашигласан болохыг мөн тогтоогоод байгаа юм. Фэйсбүүк болон Кембриж Аналитикаа фирмтэй холбоотой энэ шуугианыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.


















