Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

Батлан хамгаалахын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, ШУА, ШУА-ын ООГХ хамтран зохиож буй уг хуралд МУИС, ШУТИС, БОАЖЯ, ХХМТГ, ҮБХИС зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно
“Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Зураг: МҮОНРТ

Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болно.

Батлан хамгаалахын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, ШУА, ШУА-ын ООГХ хамтран зохиож буй уг хуралд МУИС, ШУТИС, БОАЖЯ, ХХМТГ, ҮБХИС зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцох аж.

Хурлын гол сэдэв нь "Сансар судлал ба сансрын технологи" байх бөгөөд үүнтэй холбоотой түүх соёл, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, ирээдүйн чиг хандлагын талаар ярилцах юм.

Өдгөө сансрын технологийг хэрэглэдэггүй, түүний үр ашгаас хүртдэггүй улс орон үгүй. Энэ хэрэглээ ихэвчлэн хиймэл дагуулын мэдээллээр дамжин хэрэглэгчдэд хүрдэг бөгөөд жил ирэх тусам олон төрлийн хэрэглээ бий болж тэлсээр байна.

Сансарт өөрийн гэсэн хиймэл дагуулгүй, өндөр хэрэглээтэй орны хувьд манай улс сансрын технологийн салбарт олон төрлийн бүтээгч байх боломж бий. Үүний эхлэл болсон "Мазаалай" cubesat хиймэл дагуул болон дараагийн "Тэмүүлэл" cubesat, "Mars V" төсөл зэргийг нэрлэж болно.

Хуваалцах