Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Captain America” киноны дөрөвдүгээр ангийг хийнэ

“Captain America” киноноос салбарлан бүтээгдсэн "The Falcon and the Winter soldier" цувралын төгсгөлийн ангид жүжигчин Энтони Маккигийн тоглосон Сэм Уилсоны дүр буюу Falcon дараагийн Ахмад Америк болдог.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Captain America” киноны дөрөвдүгээр ангийг хийнэ
“Captain America” киноны дөрөвдүгээр ангийг хийнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын “Марвел” студийн "The Falcon and the Winter soldier" зургаан ангит цуврал өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс цацагдаж, өнгөрсөн баасан гарагт сүүлийн анги үзэгчдэд хүрсэн.

Тэгвэл тус цувралын нэгдүгээр зохиолч Малколм Спеллман “Captain America” буюу “Ахмад Америк - 4” киноны зохиолыг "The Falcon and the Winter soldier" цувралын тавдугаар ангийг бичсэн Далан Муссонтой хамтран бичихээр болжээ.

Учир нь “Captain America” киноноос салбарлан бүтээгдсэн "The Falcon and the Winter soldier" цувралын төгсгөлийн ангид жүжигчин Энтони Маккигийн тоглосон Сэм Уилсоны дүр буюу Falcon дараагийн Ахмад Америк болдог.

Одоогоор “Марвел” студи “Ахмад Америк - 4” киноны найруулагчийг сонгоогүй байгаа аж.

Хуваалцах