CAREC: Худалдаа, аялал жуулчлал, бүс нутгийн өрсөлдөх чадварыг хэлэлцлээ
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг ахалж буй бөгөөд, тус хөтөлбөрийн түүхт 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо 2026 оны 09 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2026.09.28/ “Худалдаа, аялал жуулчлал болон бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд эхэллээ. Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээрийг Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк (АХБ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран зохион байгуулав.












