Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Career expo-2020” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

Энэ бямба гарагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд “Career expo-2020” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Career expo-2020” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно
“Career expo-2020” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно. Зураг: МҮОНРТ

Энэ бямба гарагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд “Career expo-2020” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно. Энэ жил “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриа дор зохион байгуулж байна. Үзэсгэлэнд дотоодын 50 гаруй компанийн 500 гаруй ажлын байр болон хөдөлмөрийн биржид бүтгэлтэй 3000 нээлттэй ажлын байр зарлагдсан байна.

Ажил идэвхтэй хайж байгаа гадаад дотоодын их, дээд сургууль төгссөн иргэд ажлын ярилцлагад оролцох боломжтой. Үүнээс гадна хамтран оролцож байгаа байгууллагуудын нээлттэй хэлэлцүүлэг, туршлага солилцох уулзалт, сайн дурын ажил хийх зэрэг олон үйл ажиллагаа нэг дор болно. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга н.Ган-Өлзийгийн яриаг сонсгоё.

Mongolian National Radio · “Career expo-2020” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр 3000 гаруй ажлын байр зарлагдаж, 700 орчим иргэн идэвхтэй оролцож, ажлын байртай болжээ.

Хуваалцах