CBS: Канад улс Куба дахь ЭСЯ-ны ажилтнуудынхаа гэр бүлийг нутагтаа авчрахаар шийдвэрлэлээ
Канадын гадаад хэргийн яам Куба дахь элчин сайдын яамны ажилтнуудынхаа гэр бүлийнхнийг эх оронд нь авчрах шийдвэр гаргажээ. Энэ нь Хавана хот дахь Канадын элчин сайдын яамны дипломатчид
Мэдээллийн алба

Канадын гадаад хэргийн яам Куба дахь элчин сайдын яамны ажилтнуудынхаа гэр бүлийнхнийг эх оронд нь авчрах шийдвэр гаргажээ. Энэ нь Хавана хот дахь Канадын элчин сайдын яамны дипломатчид болон гэр бүлийнхэн нь тодорхойгүй хэт өндөр үелзэл бүхий дуу чимээний нөлөөнд автсанаас үүдэлтэй ажээ. Өмнө нь ирж байсан мэдээллээр Канадын элчин сайдын яаманд 27 хүн, дипломатчдын гэр бүл болох 10 хүн хэт чанга дуу чимээнээс болж хохирсон байна.
Хамгийн сүүлд акустикийн халдлага гэж тодорхойлж байгаа энэ хэрэг 2017 оны 12 сард гарч байсан гэнэ. Кубын Гадаад хэргийн яамнаас энэ хэрэгт холбоогүйгээ баталсан байна. Харин АНУ-ын эрх баригчид мөн Хаванад 2016 оны 11 дүгээр сараас хойш акустикийн ийм халдлагаас болж, АНУ-ын 24 дипломатч эрүүл мэндээрээ хохирсон гэж мэдээлсэн юм.
Учир нь олдохгүй байгаа дуу чимээний нөлөөнөөс үүдэн Канадын Гадаад хэргийн яамнаас Хаванаг зорих элчин сайдын яамны ажилтнууд гэр бүлээ эх орондоо үлдээх шинэ зохицуулалт хийж байгаа юм байна. Элчингийн ажилтнууд болон гэр бүлийнхэнд нь дуу чимээний нөлөөнд өртсөнөөс болж толгой нь өвдөх, толгой нь эргэх зэрэг шинж тэмдэг Канадад ирсэн хойно нь ч илэрсээр байгааг албаны хүмүүс мэдээлжээ.


















