Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“CES-2018” олон улсын технолгийн үзэсгэлэнгийн “Волокоптер” агаарын такси нислэг үйлджээ

Германы И-Воло технологийн компани Волокоптэр 2 Икс нэртэй жижиг загварын агаарын тээврийг бүтээгээд байгаа Тус агаарын тээврийг энэ 2018 онд агаарын анхны таксины үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“CES-2018” олон улсын технолгийн үзэсгэлэнгийн “Волокоптер” агаарын такси нислэг үйлджээ
“CES-2018” олон улсын технолгийн үзэсгэлэнгийн “Волокоптер” агаарын такси нислэг үйлджээ. Зураг: МҮОНРТ

Германы И-Воло технологийн компани Волокоптэр 2 Икс нэртэй жижиг загварын агаарын тээврийг бүтээгээд байгаа Тус агаарын тээврийг энэ 2018 онд агаарын анхны таксины үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа юм.

Гаднах загварын хувьд нисэгчгүй нисдэг төхөөрөмж буюу дронны нисэх үйлдлийн системийн адил боловч тус онгоцыг гар удирдлагаар жолоодох боломжтой юм . Агаарын такси нь 18 сэнстэй, 2 хүний суудалтай юм байна. зохион бүтээгчдийн зүгээс хэлж байгаагаар эхний ээлжинд хот газрын агаарын шугмын дагуу эхний ээлжинд үйлчилгээнд явуулахаар зорьж байгааг онцолсон байна.

Тус агаарын такси нь нийт 9 ширхэг цахилгаан хуримтлуулагч аккумлятортой юм байна. Бүрэн цэнэглэхийн тулд ердөө 2 цаг хангалттай бол, түргэн хугацаанд цэнэглэх горимд шилжүүлснээр 40 минутын дотор шаардлагатай цэнэгээ хуримтлуулах боломжтой юм байна. Хэрэв бүрэн цэнэглэгдсэн тохиолдолд агаарт хагас цаг орчим нислэг үйлдэх боломжой юм байна. Харин туулах чадварын хувьд гэвэл цагт 70 км хүртэл хурдалдаг бол дээд зэргийг хурд нь цагт 100 км зам туулах чадвартай гэж зохион бүтээгчид онцолж байна.

18 ширхэг сэнсний тусламжтайгаар ямар ч аюулгүй төдийгүй зөөлхөн агаарт хөөрөх болон газарт буух боломжтой тул зориулалтын талбай үл харгалзан хүссэн гадаргуу дээр газардах боломжтой юм байна. Тус агаарын таксинд зориулагдсан Волокоптэр 2 Икс нэртэй жижиг загварын онгоцыг ямар ч хүн жолоодож болох боломжтой. Учир нь тус онгоцыг жолоодоход нисгэгчийн үнэмлэх шаардлагагүй харин нислэг үйлдэх сургалтанд хамрагдаж нислэг үйлдэж болно гэсэн сертификаттай байхад хэнч хүссэн газраа нисэж хүрч очих боломжтой гэсэн байна.

Хуваалцах