Ч.Алтангэрэл Монголын бөхчүүдийн салхийг ялалтаар эхлүүллээ
Гуулин улсын бөх барилдааны үеэр спортын бус авир гаргаж манай бөхийг жийж торгуулиар хөөгдсөн.
Мэдээллийн алба

Токиогийн олимпын наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн дэлхийн тэмцээн өнөөдөр Болгарын Софид чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхэллээ.
97 кг-ын жинд ОУХМ Чинбатын Алтангэрэл салхийг хагалж тэгшитгэлийн барилдаанд БНСУ-ын Сёо Мин Воныг торгуулиар цэвэр яллаа.
Гуулин улсын бөх барилдааны үеэр спортын бус авир гаргаж манай бөхийг жийж торгуулиар хөөгдсөн.
Өнгөрсөн сард Азийн эрх олгох тэмцээнээр манай ОУХМ Ө.Батзул түүнд 1:2-оор ялагдсан хариуг жингийн дүү нь авч 1/8 шигшээд Швейцарийн Самуэль Шеррертэй барилдахаар боллоо.


















