Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг 30 хоног хорьжээ

Нийслэлийн прокурорын газраас гаргасан гомдлыг үндэслэн энэ сарын 13-нд Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг 30 хоног хорьжээ
Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг 30 хоног хорьжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас хүргүүлсэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг болон н.Баярхүү нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн Ч.Алтанхуяг болон н.Баярхүү нарт Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас гаргасан гомдлыг үндэслэн энэ сарын 13-нд Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсон байна.

Хэргийг сануулахад, дээрх хүмүүсийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээн, шалгаж байгаа талаар АТГ мэдээлсэн байдаг.

Хуваалцах