Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Баттуулын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 23 жилийн ял сонсоод буй Ч.Баттуулын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүх хэлэлцэнэ. Гомдлыг түүний ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нь гаргаж өнгөрөгч сарын 30-нд хэлэлцэх ёстой байсан. Гэвч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөд

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Баттуулын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
Ч.Баттуулын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 23 жилийн ял сонсоод буй Ч.Баттуулын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүх хэлэлцэнэ. Гомдлыг түүний ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нь гаргаж өнгөрөгч сарын 30-нд хэлэлцэх ёстой байсан. Гэвч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Ч.Баттуул нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд ар гэрийнхэндээ захидал бичсэн юм. Захидалдаа “Би тухайн үед маш их цочролд орсон болохоор өөрийн мэдэлгүй, би алсан гэж хэлсэн юм” гэж дурдсан байсан нь олны анхаарлыг татаад байсан билээ.

Түлхүүр үг:Баттуул
Хуваалцах