Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Чулуунжав: Одоо хар ялааны хор цацах нь үргүй зардал

Тал, хээрийн бүс нутагт энэ сарын 2-ноос хар ялаа ихээр үзэгдэх болж, бутлаг өвс, ургамалд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүссэн. Тухайлбал, Дорнод аймгийн төв Чойбалсанд энэ сарын 2-ноос хар ялааны дэгдэлт ихэссэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Чулуунжав: Одоо хар ялааны хор цацах нь үргүй зардал
Ч.Чулуунжав: Одоо хар ялааны хор цацах нь үргүй зардал. Зураг: МҮОНРТ

Тал, хээрийн бүс нутагт энэ сарын 2-ноос хар ялаа ихээр үзэгдэх болж, бутлаг өвс, ургамалд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүссэн. Тухайлбал, Дорнод аймгийн төв Чойбалсанд энэ сарын 2-ноос хар ялааны дэгдэлт ихэссэн. Гэхдээ хар ялаа нь зөвхөн Чойбалсан хотод дэгдээгүй тал хээрийн бүсэд байгаа бутлаг ургамал, өвс болон зарим нэг модонд үүссэн бөгөөд бусад аймаг, сумдад ч их хэмжээгээр байгаа аж. Түүнчлэн холбогдох албаны хүмүүс ажиглалтын дүгнэлт гаргаж, нүүдэллэж буй хар ялааны гол зам Чойбалсанд байна гэж үзжээ.

Энэ асуудлын талаар Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнгөрсөн онд хар ялааны дээжийг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн рүү явуулсан бөгөөд дүгнэлтээр энэ хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавьж гэж тогтоогдсон байна. Мөн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хар ялааны эсрэг тэмцэх зөвлөмж өгсний дагуу тус аймгийн Засаг даргын Тамгын газар, “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хавар, намрын улиралд хар ялааны хорыг хайлаас мод болон бусад цэгт цацаж байгаа юм. Мөн шөнийн цагаар хор цацах ажил хийгджээ.

Тэгвэл эл шавж ямар сөрөг нөлөөтэйг Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Ч.Чулуунжаваас тодруулахад “Ургамал өсөж, хөгжих улирал дуусаж байгаа учраас хайлаас модны “дайсан” гэгддэг урын бөөс олширсон ч удаан амьдрахгүй. Тариалан, ургамалд сөргөөр нөлөөлөхгүй учраас хор цацах нь үргүй зардал гаргахаас хэтрэхгүй. 5-6 дугаар сард хор цацах нь үр дүнтэй” гэв.

Хуваалцах