Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Ганбат “Уурга шүүрлээ” зургийнхаа эх хувийг адуучин залуугийн гэр бүлд дурсгалаа

А.Зоригтбаатар агсны хань, гурван хүүхдийн ээж Д.Оюунсувдыг Төв аймгийн Лүн сумаас урьж авчран, хүндлэл үзүүлэн, гэрэл зургийнхаа эх хувийг дурсгажээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Ганбат “Уурга шүүрлээ” зургийнхаа эх хувийг адуучин залуугийн гэр бүлд дурсгалаа
Ч.Ганбат “Уурга шүүрлээ” зургийнхаа эх хувийг адуучин залуугийн гэр бүлд дурсгалаа. Зураг: МҮОНРТ

Унгарын нийслэл Будапешт хотноо Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо/AIPS/-ны Спортын сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport media awards”-д Монголын спортын гэрэл зурагчин Ч.Ганбат гуравдугаар байр эзэлж бахархам амжилт гаргаж, эх орондоо ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус тэмцээнд дэлхийн 125 орны спортын гэрэл зурагчин 1746 шилдэг гэрэл зургаар өрсөлдсөнөөс Монголын гэрэл зурагчин Ч.Ганбат “Спортын гайхамшигт агшин” төрөлд уурга шүүрч буй адуучны “Уурга шүүрлээ” гэрэл зургаар оролцсон билээ.

"AIPS Media awards"-ын шилдэг бүтээлээр шалгарсан тус зургийн гол баатар А.Зоригтбаатар өнгөрсөн зун ослоор бурхан болжээ. Гэрэл зурагчин Ч.Ганбат өнгөрсөн бямба гарагт А.Зоригтбаатар агсны хань, гурван хүүхдийн ээж Д.Оюунсувдыг Төв аймгийн Лүн сумаас урьж авчран, хүндлэл үзүүлэн, гэрэл зургийнхаа эх хувийг дурсгажээ.

Хуваалцах