Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудлыг маргааш хэлэлцэнэ

Хэрэв шүүхээс хэргийг дахин шалгах үндэслэлтэй гэж үзвэл хоёр гишүүнийг намрын чуулганаас түдгэлзүүлж магадгүй юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудлыг маргааш хэлэлцэнэ
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудлыг маргааш хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Ардчилсан нам болон Тариалан сумын Х.Баярсайхан нарын 13 иргэн тус аймгийн УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргоос сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүний мандатын асуудлыг хөндөж, шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргасан.

Улсын дээд шүүх хуулийн дагуу судалж үзээд асуудлыг маргааш 14:00 цагт хэлэлцэхээр болжээ.

Эдгээр гишүүдийн өмнөөс ял аваад явсан туслахууд болоод, холбоотой бусад асуудлыг сайтар шалгуулах баримтуудыг АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү орон нутгийн сонгогчдын хамт бүтэн нэг жилийн хугацаанд цуглуулжээ.

Хэрэв шүүхээс хэргийг дахин шалгах үндэслэлтэй гэж үзвэл хоёр гишүүнийг намрын чуулганаас түдгэлзүүлж магадгүй юм.

Түлхүүр үг:Б.ХүрэлбаатарЧойжилсүрэнД.Нямхүү
Хуваалцах