Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Мөнгөндалай 500 км замыг тууллаа

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хэдий ч сэтгэл өөдрөг, эрч хүчтэй амьдрахыг эрмэлздэг Ч.Мөнгөндалай гэж залууг зөвхөн дугуй сонирхогчид төдийгүй хүмүүс андахгүй мэдэх болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Мөнгөндалай 500 км замыг тууллаа
Ч.Мөнгөндалай 500 км замыг тууллаа. Зураг: МҮОНРТ

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хэдий ч сэтгэл өөдрөг, эрч хүчтэй амьдрахыг эрмэлздэг Ч.Мөнгөндалай гэж залууг зөвхөн дугуй сонирхогчид төдийгүй хүмүүс андахгүй мэдэх болжээ. Тэрээр өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Монгол орны үзэсгэлэнт байгальтай баруун хязгаараар 5500 км аялах аялалаа зургаадугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн юм.

Ямартай ч Ч.Мөнгөндалай Лүн сум, Эрдэнэсант сум, Рашаант сум, Хархорин, Бат-Өлзий гэсэн газруудаар дайраад 500 км замыг туулан өнөөдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд буудаллаад байна. Аялах газар бүрт нь МЗХ-ны орон нутаг дахь салбар холбоод хүлээн авч, дэмжиж цааш үргэлжлүүлэх их аянд нь гаргаж өгч байгаа юм байна. Ч.Мөнгөндалайгийн унадаг дугуйн аяллыг МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб зохион байгуулж байгаа бол Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо аяллыг дэмжин ажиллаж байна.

Түүнчлэн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зэхэж буй Ч.Мөнгөндалайд туслахыг хүссэн сайхан сэтгэлт хүмүүсийн хандив өнөөдрийг хүртэл цугларсаар байгаа бөгөөд “Номин эрчим хүч” ХХК нь нарны зөөврийн зай өгсөн бол Tedy худалдааны төвийн залуучууд Galaxy S2 гар утас, Canon зургийн аппарат зэргийг өгч Ч.Мөнгөндалайгийнхаа аялалд нь амжилт хүссэн байна. Төрийн банкны 104400224360 тоот дансанд иргэд, байгууллагаас хандивын мөнгө ирсээр байна.

Хуваалцах