Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Мөнгөндалай 5200 км аялаад байна

Өөрийн мөрөөдлийг бодит болгож Монголынхоо баруун таван аймгаар 5500 км аялахаар зориг шулуудан гарсан Ч.Мөнгөндалай дөрвөн сарын хугацаанд 5200 км аялаад Архангай аймгийн Тариат суманд ирээд байгаа юм.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Мөнгөндалай 5200 км аялаад байна
Ч.Мөнгөндалай 5200 км аялаад байна. Зураг: МҮОНРТ

Өөрийн мөрөөдлийг бодит болгож Монголынхоо баруун таван аймгаар 5500 км аялахаар зориг шулуудан гарсан Ч.Мөнгөндалай дөрвөн сарын хугацаанд 5200 км аялаад Архангай аймгийн Тариат суманд ирээд байгаа юм. Одоо тэрээр Булган, Эрдэнэт, Хөтөл, Номгон, Дархан, Сүхбаатар, Борнуур гэсэн маршрутаар яваад 14 хоногийн дараа гэхэд Улаанбаатар хотод ирэх бөгөөд нийт туулах зам нь 6000 км болох юм байна.

Монгол хүн бүр энэ залуугаар бахархаж, хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч хүн өмнөө тавьсан зорилготой байгаад түүнийгээ биелүүлэхийн төлөө сэтгэл шулуудна гэдэг үнэхээр том амжилт.

Аялах явцдаа олон адал явдалтай учирч, олон ч хүмүүстэй танилцан, баруун аймагт Ч.Мөнгөндалай гэхээр “аан манай залуу юу?” гэж ярих хүн олон болжээ. Ямартай ч Ч.Мөнгөндалайд олны тусламж хэрэгтэй байна гэдгийг хэлж байсан юм.

Та бүхэн Ч.Мөнгөндалайд тусламж хүргэхийг хүсвэл 89179891 гэсэн утсаар холбоо бариарай.

Хуваалцах