Ч.Мөнгөндалай Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай уулзлаа
Хөгжлийн бэрхшээлтэй ч хүн хичээвэл хүссэн бүхнээ хийж чадна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байгаа Ч.Мөнгөндалай өнөөдөр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай уулзлаа.
Мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй ч хүн хичээвэл хүссэн бүхнээ хийж чадна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байгаа Ч.Мөнгөндалай өнөөдөр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай уулзлаа.
Тэрбээр Монгол орныхоо баруун 15 аймгийн 210 сумаар нийт 2621 км унадаг дугуйгаар амжилттай аялсан бөгөөд энэ удаагийн аяллаараа Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудаар аялж байгаа юм байна.
Аймгийн Засаг дарга П.Ганхуяг Ч.Мөнгөндалайтай уулзаж амжилт хүсч Дорноговь аймгийн тухай ном, лого тэмдгийг гардуулж, дурсгалын зураг хамтдаа татуулж, аялалд нь зориулж мөнгөн тусламж үзүүллээ.


















