Ч.Мөнгөндалай говь, хээрийн нутгаар дугуйтай аялана
Тэсвэр тэвчээр ихээхэн шаардсан дугуйтай аялал хийж, байгалийн халуун, хүйтэн, салхи шуурга, бороог сөрөх дуртай дугуйчин Ч.Мөнгөндалай Монгол орны говь, хээрийн бүс нутаг, зүүн аймгуудын өргөн уудам газраар аялах гэж байна.
Мэдээллийн алба

Тэсвэр тэвчээр ихээхэн шаардсан дугуйтай аялал хийж, байгалийн халуун, хүйтэн, салхи шуурга, бороог сөрөх дуртай дугуйчин Ч.Мөнгөндалай Монгол орны говь, хээрийн бүс нутаг, зүүн аймгуудын өргөн уудам газраар аялах гэж байна. Тэрбээр энэ удаа Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг найман аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, 60 гаруй сум, сууринаар, хилийн гурван зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг туулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.
Түүний аялал энэ сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна. Тэрбээр өмнө нь баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6200 км замыг унадаг дугуйтай туулж байв.


















