Ч.Мөнхбаярыг батлан даалтад гаргах хүсэлт гаргажээ
УИХ-ын гишүүн Г.Уянга “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргажээ. Хүсэлтийн хариуг Сүхбаатар дүүргийн шүүх хуулийн дагуу 72 цагийн дотор өгөх ёстой аж.
Мэдээллийн алба

Г.Уянга гишүүн нэгэн цагт гудамжинд хамт тэмцэж байсны хувьд Ц.Мөнхбаярыг суллуулахын төлөө тэмцэнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нь хорих 461-р ангид хоригдож байгаа бөгөөд батлан даалтад гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.