Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Насантогтохын тоглолт өнөөдөр болно

Энэхүү баяраа тэрбээр үзэгч, сонсогч түмэнтэйгээ хамт “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтоороо хуваалцах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Насантогтохын тоглолт өнөөдөр болно
Ч.Насантогтохын тоглолт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

“Үерхэл чамайгаа нандигнана”, “Зүүд”, “Амин үр”, "Том болж дээ миний хүү" зэрэг уран бүтээлийг амилуулсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Насантогтох урлагтай холбогдсон 40 жилийн ойгоо өнөөдөр Монгол бөхийн өргөөнд тэмдэглэх гэж байна.

Энэхүү баяраа тэрбээр үзэгч, сонсогч түмэнтэйгээ хамт “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтоороо хуваалцах юм.

Тоглолтод түүний 1988 оноос хойш бэлтгэсэн шавь нарынх нь төлөөлөл оролцоно.

Тодруулбал “Нэгэн зүгт”, “Мотив”, “Grand”, “Anemone” хамтлаг, Улсын филармонийн дуучин Х.Отгончимэг, Б.Баярцэцэг, Б.Хонгор, М.Үүрцайх, Ц.Мөнхбат, Б.Маралжингоо, С.Бичүү.

Мөн Ч.Насантогтохын шинэ цомгийн баяр болно.

Хуваалцах