Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Номин: “Богд Зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй

Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Номин: “Богд Зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй
Ч.Номин: “Богд Зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй. Зураг: МҮОНРТ

Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхова” цогцолборт улсын төсвөөс 32 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг өнгөрсөн өдрүүдэд иргэд цахим орчинд эрс шүүмжилж, эсэргүүцсэн. Тэгвэл уг асуудлаар Соёлын сайд Ч.Номин өөрийн фэйсбүүк хуудсаараа “Соёлын сайдын хувьд “Богд Зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй” хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм.

Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно.

Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд Зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье” гэв.

Хуваалцах