Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Отгонбаяр: Боловсон хүчин маш их дутагдаж байна

“I Love Mongolia түншлэл 2015” багийнхан Дорноговь аймагт ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Отгонбаяр: Боловсон хүчин маш их дутагдаж байна
Ч.Отгонбаяр: Боловсон хүчин маш их дутагдаж байна. Зураг: МҮОНРТ

I Love Mongolia түншлэл 2015” багийнхан Дорноговь аймагт ажиллалаа. Тус аймгийн боловсролын салбарын хөгжил болоод тулгамдаж буй асуудалтай төслийн багийн сэтгүүлчид уулзаж танилцлаа.

Дорноговь аймгийн хувьд боловсролын тал дээр ихээхэн анхаарал хандуулж хүн амынхаа боловсрол нийгмийн хөгжилд ихээхэн анхаарч буй аймгийн нэг гэж ярьж байгаа юм. Энэ талаар Дорноговь аймгийн боловсрол соёлын газрын дарга Монгол Улсын гавьяат багш Ч.Отгонбаяртай ярилцлаа.

Дорноговь аймгийн хэмжээнд 2009-2015 оны хооронд нийт 25 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хугацаанд нийт 15 цэцэрлэг, 3 сургууль, 9 дотуур байр барьж ашиглалтанд оруулсан. Мөн энэ оны 10-р сард4 цэцэрлэг ашиглалтанд оруулах ажил явагдаж байгаа юм.

Дорноговь аймгийн хувьд нийт хичнээн сургууль хүүхэд хүлээж авч байгаа вэ?

-Манай аймгийн хувьд энэ хичээлийн жилд нийт ерөнхий боловсролын 22 сургууль хичээллэж 987 багш ажилчид, 11600 хүүхэд суралцаж байна.

Тус аймгийн хувьд энэ онд нийтхэдэн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа вэ, мөн аймгийн хэмжээнд хэр хүрэлцээтэй вэ?

-Аймгийн хувьд авч үзвэл нийт 39 цэцэрлэгтэй, энэ хичээлийн жилд 5017 хүүхэд элссэн. Тиймдээ ч Дорноговь аймгийн хувьд цэцэрлэгийн насны хүүхдийн 90 гаруй хувийг нь хамруулж чадсан.

Дорноговь аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Аймгийн хувьд цэцэрлэгийн багшийг нөөцөөр хангах асуудал маш чухал байгаа юм. Ялангуяа технологи, дуу хөгжмийн багш асуудал болоод боловсон хүчин маш их дутагдаж байгаа юм.

Дорноговь аймгийн хувьд бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аймгийн нэг бөгөөд тус аймгийн хувьд багш нараа чадваржуулах, хөгжүүлэх, тал дээр голлон анхаарч байгаа юм.

Дашрамд дурьдахад Дорноговь аймгийн хувьд Япон улстай сурагч солилцоо хийж, 178 хүүхэд, 12 багшийг япон улсад солилцоогоор 3 жилийн хугацаатайгаар явуулжээ.

Хуваалцах