Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Отгонцэцэг хүрэл медаль хүртэхэд зургаан секунд дутлаа

Өчигдөр "В" зэрэглэлд эмэгтэйчүүдийн таван км-ын гүйлтийн цанын уралдаанд ОУХМ Ч.Отгонцэцэг дөрөв, А.Энхтуул есдүгээр байранд орлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Отгонцэцэг хүрэл медаль хүртэхэд зургаан секунд дутлаа
Ч.Отгонцэцэг хүрэл медаль хүртэхэд зургаан секунд дутлаа. Зураг: МҮОНРТ

Финланд Улсын Лахти хотноо эдгээр өдрүүдэд гүйлтийн цанын ДАШТ болж байна. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Халиуны удирдлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин оролцож байна. Энэхүү тэмцээнээс "Пёнчан-2018" олимпийн эрхийн оноо олгох тул маш өрсөлдөөнтэй явагдаж буй.

Өчигдөр "В" зэрэглэлд эмэгтэйчүүдийн таван км-ын гүйлтийн цанын уралдаанд ОУХМ Ч.Отгонцэцэг дөрөв, А.Энхтуул есдүгээр байранд орлоо.

Ч.Отгонцэцэгийн хувьд зургаан секундын өмнө барианд орсон бол хүрэл медаль хүртэх боломжтой байлаа.

Түүний урд Австралийн тамирчин Паул Катерина 15:58.1 минутын амжилтаар орсон бол манай тамирчин 16:04.4 минутын амжилтыг үзүүлжээ. Энэ зайд Израйлын Елса Гурдин алт, Болгарын Окоро Нанси мөнгөн медаль хүртсэн байна. Энэ зайд нийт 18 орны 35 тамирчин уралджээ.

Хуваалцах