Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ч.Сайханбилэг: Бид Засгийн газарт 51 хувиас дээш суудал авна

Уг хуралдаанаар МАН-ыг Засгийн газарт хамтарч ажиллахыг зөвшөөрч, АН-д ирүүлсэн бичгийг ҮЗХ-ны гишүүдэд танилцуулсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Сайханбилэг: Бид Засгийн газарт 51 хувиас дээш суудал авна
Ч.Сайханбилэг: Бид Засгийн газарт 51 хувиас дээш суудал авна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдаан болсон. Уг хуралдаанаар МАН-ыг Засгийн газарт хамтарч ажиллахыг зөвшөөрч, АН-д ирүүлсэн бичгийг ҮЗХ-ны гишүүдэд танилцуулсан юм. Ингэхэд гишүүдийн олонх нь Засгийн газарт МАН-тай хамтрах нь зүйтэй хэмээн үзжээ.

Мөн уг хуралдааны үеэр яригдсан гол асуудал бол Засгийн газарт МАН-д хэдэн суудал өгөх тухай юм. ҮЗХ-ны гишүүд намын дарга болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс МАН-д чухам хэдэн яамыг өгөх талаар асуужээ. Харин Ч.Сайханбилэг “Бид Засгийн газарт 51 хувиас дээш суудал авна” хэмээн мэдэгдсэн бөгөөд чухам ямар яамуудыг аль намд өгөхөө тодорхой хэлээгүй байна.

Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өргөн барьж өөрчилснөөр Засгийн газар 13 яамтай болсон. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн хэлснээр АН долоон яамаа авна гэсэн үг. Харин үлдсэн зургаан яамыг МАН, “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг ногоон намд хувааж өгөхөөр болж байна.

Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН дөрвөн яам авна гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-уудад нэг, нэг яам үлдэж байгаа бололтой. Ямартаа ч Ч.Сайханбилэг кабинетаа хэрхэн бүрдүүлж, Засгийн газрын суудлаа намуудад хэрхэн хуваарилж өгөх нь энэ долоо хоногт тодорхой болох юм.

Хуваалцах