Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ч.Сайханбилэг БНХАУ-д айлчлаад ирлээ

Уулзалтад БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Гаалын ерөнхий газрын дарга О.Ганбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Люу Жэньмин болон ӨМӨЗО-ны холбогдох албан тушаалтну

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Сайханбилэг БНХАУ-д айлчлаад ирлээ
Ч.Сайханбилэг БНХАУ-д айлчлаад ирлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг БНХАУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Люу Жэньминий урилгаар тус улсын нийслэл Бээжин хотод ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын хүрээнд өчигдөр БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайдтай зөвлөлдөх уулзалт хийжээ.

Уулзалтад БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Гаалын ерөнхий газрын дарга О.Ганбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Люу Жэньмин болон ӨМӨЗО-ны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Монгол Улсад хилийн боомтын тухай хууль батлагдснаар орон тооны Боомтын үндэсний зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Боомтын нэгдсэн захиргаа байгуулагдаж байна. Боомтын үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга ажиллана. Ийм боомтын асуудал эрхэлсэн байгууллагатай болсноор хөрш орнуудын ижил түвшний байгууллага хооронд хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм. Энэ удаагийн уулзалт хоёр улсын хилийн боомтын харилцаанд шинэ хуудас нээж байна гэж талууд дүгнэлээ. Зөвлөлдөх уулзалтаар боомтын бүтээн байгуулалт, менежментийг сайжруулах, шинээр байгуулах, стандартыг дээшлүүлэх болон боомтын бүс нутагт эдийн засаг, хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгох, 2004 онд байгуулагдсан боомтын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах гэсэн асуудлуудаар хоёр тал байр сууриа илэрхийлж, хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохиролцсон байна.

Хуваалцах