Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ч.Сайханбилэг олон нийтийн сүлжээ ашигладаггүй

Ч.Сайханбилэг “facebook”, “twitter”, “instagram” зэрэг олон нийтийн сүлжээнд албан ёсоор ямар нэгэн хаяг, аккаунт нээгээгүй

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Сайханбилэг олон нийтийн сүлжээ ашигладаггүй
Ч.Сайханбилэг олон нийтийн сүлжээ ашигладаггүй. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “facebook”, “twitter”, “instagram” зэрэг олон нийтийн сүлжээнд албан ёсоор ямар нэгэн хаяг, аккаунт нээгээгүй бөгөөд түүний зураг, нэрийг ашигласан хаягууд бүгд хуурамч болно. Засгийн газрын тэргүүн олон нийтийн сүлжээнд хаяг, аккаунт хөтлөн явуулдаггүй бөгөөд Ерөнхий сайдыг Хэвлэлийн төлөөлөгч болон ХМОНХА нь цахим ертөнцөд болж буй гол үйл явдлуудын талаарх мэдээллээр тогтмол хангадаг.

Мөн Ерөнхий сайдын явуулж буй үйл ажиллагаа, Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийн талаарх мэдээ мэдээллийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч болон Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нийтэд нээлттэй шуурхай, мэдээлж байх болно.

Хуваалцах