Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Цэлмүүн: 30-39 насныханд артерийн даралт ихсэх өвчин түгээмэл тохиолдож байна

Артерийн даралт ихсэх өвчний талаар Анагаах ухааны доктор Ч.Цэлмүүн зөвлөгөө мэдээлэл өглөө.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Цэлмүүн: 30-39 насныханд артерийн даралт ихсэх өвчин түгээмэл тохиолдож байна
Ч.Цэлмүүн: 30-39 насныханд артерийн даралт ихсэх өвчин түгээмэл тохиолдож байна. Зураг: МҮОНРТ

Артерийн даралт ихсэх өвчний талаар Анагаах ухааны доктор Ч.Цэлмүүн зөвлөгөө мэдээлэл өглөө. Тэрбээр “Дэлхийн өвчлөлийн дарамт буюу Global Burden of Disease гэж судалгаа бий. Уг судалгаанаас авч үзэхэд Монгол Улсын хүн амын зүрх судасны өвчлөл дэлхийн дунджаас дээгүүр, эрсдэл өндөртэй орнуудад тооцогдож байна.

Оношилгоо хийлгэсний дараа эмчийн бичиж өгсөн эмийг зааврынх нь дагуу зөв зохистой ууж хэрэглэдэг байх нь маш чухал. Сүүлд Монголд хийгдсэн судалгаанаас харахад эрт илрүүлэгт орсон хүмүүсийн 60 хувийнх нь даралт ихэсдэг. Даралт ихсэнэ гэхээр 40-60 настай хүмүүсийн асуудал гэж бодох гээд байдаг. Яг үнэндээ 30-39 насныханд артерийн даралт ихсэх өвчин түгээмэл тохиолдож байгаа. Энэ 60 хувийн ердөө 15 хувь нь эмчийн хяналтад байдаг.

Үлдсэн хувь нь эмчийн хараа хяналтгүй, хааяа даралт ихсэхээр эмээ гаргаж ирж уудаг. Яг ийм нөхцөл байдал нь цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мэдээж эм ямар нэгэн өвчнийг эмчлэхэд тустай. Гэхдээ эмийг зааврынх нь дагуу зөв зохистой хэрэглэхгүй бол эмчлэхээс илүү өөрөө өөртөө эрсдэл нэмэгдүүлж болзошгүй. Хүн бүрт уриалж хэлэхэд эмийг эмчийн хяналт дор зөв зохистой хэрэглэж сурцгаая.

Хуваалцах