Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Улаан: Энэ хавар ноолуурын үнийг 110 мянгаас буулгахгүй байх бодлого барина

Мал аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг, нийт экспортын бүтээгдэхүүний 8 хувийг эзэлж байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Улаан: Энэ хавар ноолуурын үнийг 110 мянгаас буулгахгүй байх бодлого барина
Ч.Улаан: Энэ хавар ноолуурын үнийг 110 мянгаас буулгахгүй байх бодлого барина. Зураг: МҮОНРТ

Мал аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг, нийт экспортын бүтээгдэхүүний 8 хувийг эзэлж байгаа юм. Жар гаруй сая малтай манай орны хувьд экспортыг нэмэгдүүлэх боломж хангалттай бий гэж салбарын сайд үзэж байна.

Иймд энэ хавраас эхлээд малын гаралтай түүхий эдийн үнийг бууруулахгүй, өсгөхөд анхаарна гэж мэдээллээ. Өнгөрсөн жил кг тутамдаа 100 мянга хүрч байсан ноолуурын үнийг энэ хавар 110 мянгаас буулгахгүй байх бодлогыг барьж ажиллана гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ. Тэрбээр малын гаралтай түүхий эдийн чанарыг дээшлүүлж үнийг өсгөхөд дор бүрнээ анхаарч, хичээх үүргийг 21 аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нарт өглөө. Түүний яриаг сонсгоё.

Хуваалцах