Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Улаан сайд БНСУ-д айлчилж байна

Сангийн сайд Ч.Улаанаар ахлуулсан төлөөлөгчид гуравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Стратеги, сангийн яам болон Үндэсний татварын газарт ажлын айлчлал хийж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Улаан сайд БНСУ-д айлчилж байна
Ч.Улаан сайд БНСУ-д айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Сангийн сайд Ч.Улаанаар ахлуулсан төлөөлөгчид гуравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Стратеги, сангийн яам болон Үндэсний татварын газарт ажлын айлчлал хийж байна.

Тус айлчлалын хүрээнд БНСУ-ын Шадар сайд бөгөөд Стратеги, сангийн сайд Хюн О-Сеок болон Үндэсний татварын газрын дарга Ким Дук-жоон нартай уулзан Солонгос улсын татварын удирдлага, татварын албаны үйл ажиллагааны цахимжуулалтын талаар туршлага судлах, Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Стратеги, сангийн яамд хоорондын хамтын ажиллагааны тогтсон механизмтай болох талаар санал солилцжээ.

Хуваалцах