Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ч.Улаан сайд торгуулиа төлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Сангийн сайд Ч.Улааныг хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн гэж үзэн 960 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Улаан сайд торгуулиа төлжээ
Ч.Улаан сайд торгуулиа төлжээ. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Сангийн сайд Ч.Улааныг хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн гэж үзэн 960 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ. Сангийн сайд Ч.Улаан ч өөрийн гаргасан шийдвэрийг хууль бус байсныг хүлээн зөвшөөрч тус газраас оногдуулсан торгуулийг төлсөн байна. Тодруулбал, Сангийн сайдаас төрийн өмчит их, дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн байна. Энэхүү үүрэг чиглэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогджээ.

Түлхүүр үг:Ч.Улаан сайд 960 мянган төгрөгөөр торгуулжээ
Хуваалцах