Чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд анхаарна
Өмнөговьчууд шинэ бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхээс гадна чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллана.
Мэдээллийн алба

Өмнөговьчууд шинэ бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхээс гадна чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллана. Тус аймагт сүүлийн таван жилийн байдлаар төсвийн орлого 16 дахин өссөн байна. Уг өсөлт бүхий төсвийн хөрөнгөөрөө аймгийн хэмжээнд шинэ бүтээн байгуулалт, сургууль болон эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилж сайжруулахад анхаарч ирсэн бол ирэх жилүүдэд мэргэжилтнүүдээ бэлтгэхэд анхаарч хөрөнгө оруулна гэж Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батчулуун ярьж байна.


















