Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Чадварлаг хамт олон“ шалгаруулах уралдаан зарлалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаан зохион байгуулах тухай” А/453 дугаар захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чадварлаг хамт олон“ шалгаруулах уралдаан зарлалаа
“Чадварлаг хамт олон“ шалгаруулах уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаан зохион байгуулах тухай” А/453 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, албаны бэлэн байдлыг шинэ түвшинд гаргах, тэднийг чадавхижуулах зорилгоор “Чадварлаг хамт олон“ шалгаруулах уралдаант тэмцээнийг зохион байгуулна. Хавсралтаар ”Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдааныг дүгнэх ажлын хэсэг, уралдаан шалгаруулалтын ажлын хэсэг, уралдааны болзлыг тус тус батлав.

Уралдааныг нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнийг бүрэн хамруулан батлагдсан төсвийн дагуу зохион байгуулж, тайланг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт тус тус үүрэг болголоо.

Уралдаанд шаардагдах 74 сая150 мянган төгрөгийг нийслэлийн дүүрэг, хороодын эрүүл аюулгүй байдлын индексээр хэмжих урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх 2016 оны батлагдсан зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.

Дээрх арга хэмжээг зохион байгуулахад нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Уралдаан дүгнэх Ажлын хэсэгт үүрэг болгов.

Хуваалцах