Чан Сон Тэкийг орлох хүнийг сонгожээ
Өнгөрөгч оны 12 сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хүргэн ах болох Чан Сон Тэкийг албан тушаалаас нь халж, намын гишүүнээс хөөснөөс хойш 72 цагийн дараа цаазалсан билээ. Түүнийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэсэн шалтгаанаар цаазалсан юм.
Мэдээллийн алба

Өнгөрөгч оны 12 сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хүргэн ах болох Чан Сон Тэкийг албан тушаалаас нь халж, намын гишүүнээс хөөснөөс хойш 72 цагийн дараа цаазалсан. Түүнийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэсэн шалтгаанаар цаазалсан юм.
Харин Умард Солонгосын удирдагч түүнийг орлох хүнийг сонгожээ. Тодруулбал, өөрийн төрсөн дүү Ким Е Жөнийг Солонгосын Хөдөлмөрийн намын 24 дүгээр хэлтэс буюу намын санхүүг хариуцах ажилтнаар томилсон байна. Уг хэлтэс нь Солонгосын Ардын армийн нөхөн хангалтын асуудлыг хариуцдаг гэнэ.


















