Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чанаж байгаа өндөг хагараад байвал бага зэрэг давс нэм

Өндөг чанах мэдээж амархан. Гэхдээ супер эзэгтэй та дараах зөвлөгөөг мэдэхэд илүүдэхгүй шүү. Хадгалаад аваарай!

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чанаж байгаа өндөг хагараад байвал бага зэрэг давс нэм
Чанаж байгаа өндөг хагараад байвал бага зэрэг давс нэм. Зураг: МҮОНРТ

Өндөг чанах мэдээж амархан. Гэхдээ супер эзэгтэй та дараах зөвлөгөөг мэдэхэд илүүдэхгүй шүү. Хадгалаад аваарай!

1. Хагарсан хальстай өндөг чанах бол усанд нь ахиухан давс хийхэд доторх нь урсаж гарахгүй.
2. Өндөг чанаж байхад чинь хальс нь хагараад байвал усандаа бага зэрэг давс нэмээрэй.
3. Нарийн боов хийхдээ цагааныг нь авч хэрэглэх бол шарыг нь харин хүйтэн усанд хадгалбал зохилтой.
4. Түүхий, болсон өндгийг ялгахад амархан: Тэгш газар тавиад хүчтэй эрчлэн эргүүлэхэд түүхий нь эргэж өгдөггүй. Харин болсон нь эрчлээд л эргээд байдаг.
5. Өндөгнөөс зөвхөн цагааныг нь авах хэрэг гарвал хоёр үзүүрээс нь зүү, тэвнээр хатгаж цоолоход цагаан нь урсаж гараад шар нь хальсан дотроо үлдэнэ.

Хуваалцах