Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Чанар бидний зорилт” улсын өдөрлөг Өмнөговь аймагт боллоо

20 аймгийн төлөөлөл анх удаа Өмнөговь аймагт чуулж “Чанар бидний зорилт” нэртэй өдөрлөг болон хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чанар бидний зорилт” улсын өдөрлөг Өмнөговь аймагт боллоо
“Чанар бидний зорилт” улсын өдөрлөг Өмнөговь аймагт боллоо. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт Стандартчилал, хэмжил зүйн салбарын улсын зөвлөгөөн боллоо. Хорин аймгийн төлөөлөл анх удаа Өмнөговь аймагт чуулж “Чанар бидний зорилт” нэртэй өдөрлөг болон хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Аливаа бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан баримт бичиг бол стандартчилал юм. Тиймээс бидний амьдралд өдөр тутам тулгарч байдаг стандартын тухай ойлголтыг иргэдэд өгөхийг өдөрлөг зохион байгуулагчид зорьжээ. Стандартчилал хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг Стандартчилал хэмжил зүйн газар, Өмнөговь аймгийн ЗДТГ, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Европын холбооны төсөл хамтран зохион байгууллаа. Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдсан энэ өдөрлөгийг "Чанар-Бидний зорилт" уриан доор зохион байгуулжээ.

Манай улс Стандартчилал хэмжил зүйн салбарт Европын холбоотой хамтран төсөл хэрэгжүүлж байгаа юм. 3.9 сая еврогийн санхүүжилттэй энэ төсөл нь стандартын тогтолцоог боловсронгуй болгох, хүнсний бүх салбарт Европын стандартчиллыг нэвтрүүлэх зорилгоор хэрэгжиж байна. Ингэснээр Монгол Улсын төр захиргааны байгууллагуудаас хамгийн анх СХЗҮГ Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж байгаа юм.

Салбарын үндсэн хоёр хуулийн нэг болох Хэмжлийн нэгдмэл байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Мөн СХЗГ-т хамаардаг Улсын сорьцын алба Засгийн газрын шийдвэрээр өөрийн гэсэн бүрэн лаборатори бүхий байртай болж байгаа зэрэг энэ салбарт хийгдэж байгаа олон ажлыг албаныхан энэ үеэр дурдаж байлаа.

Хуваалцах