Чанаргүй зам тавьсан компаниуд өөрсдийн хөрөнгөөр дахин засварлана
Өнгөрсөн онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ашиглалтад орсон гурван хэсэг авто зам жил хүрэхгүй хугацаанд эвдэрчээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ашиглалтад орсон гурван хэсэг авто зам жил хүрэхгүй хугацаанд эвдэрчээ. Тиймээс чанаргүй зам тавьсан компаниудад хариуцлага тооцож, өөрсдийнх нь хөрөнгөөр эвдэрсэн замыг янзлуулахаар болсон байна.
Албаны хүний тайлбарлаж буйгаар сумын зам ийнхүү эвдэрч буй нь чанаргүй материал ашиглаж зам тавьсантай холбоотой аж. Одоогоор чанаргүй зам тавьсан компаниудын аль нь ч зам засварынхаа ажлыг эхлээгүй байна.
Аймгийн Засаг дарга өмнө нь хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ дээрх зам барьсан компаниудын олгох ёстой мөнгөнөөс нь барьцаа болгож 50-250 сая төгрөг авч үлдсэн. Энэ мөнгөөр засварын ажлыг нь хийлгэнэ гэж байсан юм.


















