Чанарын баталгаагүй орон сууцанд 20-н жил зээлээ төлсөөр эцэст нь...
Зөрчилтэй барилгуудыг олон нийтэд таниулж, шүүмжлэе! МХЕГ-аас хяналт шалгалт хийж, зөрчлийг илрүүлдэг ч энэ нь олон нийтэд тэр бүр хүрээд байдаггүй. Тухайн компани нь хэдэн торгууль төлөөд чанар стандарт хангаагүй барилгадаа захиалгаа авч эхэлдэг.
Мэдээллийн алба

Зөрчилтэй барилгуудыг олон нийтэд таниулж, шүүмжлэе! МХЕГ-аас хяналт шалгалт хийж, зөрчлийг илрүүлдэг ч энэ нь олон нийтэд тэр бүр хүрээд байдаггүй. Тухайн компани нь хэдэн торгууль төлөөд чанар стандарт хангаагүй барилгадаа захиалгаа авч эхэлдэг.
Бүх нийтийг орон сууцжуулах хүрээнд барилгын салбарт дэмжлэг үзүүлж, нийлүүлэлтийн өсгөн иргэдийг найман хувийн хүүтэй зээлэнд хамруулах гэх мэт ажлуудын хүрээнд барилгын ажил идэвхитэй өрнөж байгаа билээ. Гэтэл бидний хорин жилийн хугацаанд зээлээ төлж дуусаагүй байтал өнөө барилга нь тэнсэндээ гарчихаж магадгүй байна.
Бас дээр нь гадна талбайд тохижилтгүй, машин тавих зайгүй болтлоо хотын төвөөр шамбааралдаж байгаа барилгууд ая тухтай амьдрах нөхцөлийг огт бүрэлдүүлээгүй байна. Барилгын явцад хөлсөө дуслуулан барьж буй ажилтны, энгийн нэг хүний алтан амь эрсдсэн харамсалтай хар хэргүүд нэмэгдсээр байгаа билээ. Газар хөдлөлт боллоо гэхэд нурж унахгүй гэх баталгаа алга. Ийм байхад өргөө цагаан гэрээсээ гарах гэж яарах хэрэг юу байна юэ? Эхлээд барилгын компаниудыг хариуцлагатай, чанарыг эрхэмлэсэн, аюулгүй, амар тайван амьдрах баталгааг гаргуулж өгөх шаардлагатай байна.
Дэлгүүрээс цахилгаан бараа худалдан авахад тодорхой хугацааны баталгаа олгодог байхад насан туршдаа амьдрах байрандаа аюулгүй амьдрах эсэхд ямар баталгаа авч байна вэ? Энэ асуултыг иргэд болон салбарынханд, мэргэжлийнхэн, төр засгийнханд бүгдэд нь тавимаар санагдлаа. Ингээд мэргэжлийн хяналтын газраас илрүүлсэн зөрчлүүдийг тухайн компаний нэрстэй хамт хүргэе! Зураг төсөл, газар зүйн аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагаар магадлал хийлгээгүйн улмаас зөвшөөрөлгүй барьсан байрнууд.
Нийслэл хотын хэмжээнд шалгалтанд хамрагдсан нийт 45 цогцолбор барилгын 7 цогцолбор обьект буюу 15,5 хувь нь барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгын угсралтын ажлыг эхэлсэн зөрчил илэрсэн байна. Гол шалтгаан нь техникийн нөхцөл гараагүй, буюу дутуугаас шалтгаалан зураг төсөлд магадлал хийгдээгүйтэй холбоотой аж. Шалгалтанд хамрагдсан нийт 45 цогцолборын 19 цогцолбор зураг төсөлд магадлал хийгдээгүй, баталгаажигдаагүй байна.
Тухайлбал: ЧД-ийн 15-р хороо, Түвшин Ундраа ХХК-ийн Орон сууцны 5-н давхар, 2 блок барилга, СХД-ийн 6-р хороо, иргэн Я. Ганбаатар нарын 9 давхар үйлчилгээтэй орон сууцны 3 барилга, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт ухаа-1” хорооллын Үндэсний бүтээн байгуулалтын корпораци 9 давхар 28ш барилга, “Өлзийт интертрейд” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны 2 блок, “100 айл” төслийн хүрээнд “Гэзэгийн худаг” ХХК-ийн захиалгаар баригдаж 12, 16 давхар орон сууцны 3 барилга, “Дельта констракшн” ХХК-ийн барьж байгаа үйлчилгээтэй 55 айлын орон сууц, иргэн Ж.Шуумаржав, “Мон Аз” ХХК-ийн Оффис, үйлчилгээний барилга, “Хурд” ХХК-ийн “Нарны хороолол” хотхоны орон сууцны 9 барилга багтжээ.
Мөн барилгын тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгж барилгын ажлыг гүйцэтгэж байгаа зэрэг
Газар хөдлөлтөд тэсвэргүй!
Мөн газар хөдлөлтийн бүс нутагт төлөвлөх барилгын норм дүрмийг баримтлаагүй, хүн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Үүнд. “Алтан орд” өргөө хотхоны 86 айлын орон сууцны барилгын угсралтын ажлын явцад барилгын нэгдүгээр давхарын цутгамал төмөрбетон шатны дамнурууны ажлын арматур болон хомутыг тасалж, барилгын даацын үндсэн хийц бүтээцийн ажиллах зарчмыг алдагдуулж, барилгын бат бэхийг бууруулсан зөрчлүүд илэрсэн нь инженер техникийн ажилтан, ажилчдын мэргэжил, мэдлэг дутмагаас шалтгаалсан байна. Мөн Мон-Аз” ХХК, иргэн Ж.Шуумаржав нарын Оффис, үйлчилгээний, Индустр ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын давхрын тоо, хийц бүтээцийн үндсэн шийдлийг угсралтын ажлын явцад зөвшөөрөлгүй өөрчилсөн зэрэг зөрчилүүд байна.
Бетон зуурмаг нь найдвартай эсэх нь тодорхойгүй!
Үндсэн хийц бүтээц болох цутгамал төмөр бетон рам, хучилтийн бетон зуурмагаас дээж авч сорьц шахуулдаггүй, үндсэн бүтээцийн бетоны бат бэхийг эрх бүхий итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулдаггүй, бетон зуурмагийн бат бэх төсөлд заасан шаардлагыг хангахгүй байх нийтлэг зөрчил илэрчээ.
Тухайлбал: “Хэм роял” ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилгад хэрэглэсэн бетон зуурмагийн гарал үүслийн гэрчилгээ, сертификат байхгүй, тохирлын баталгаагүй, гэрчилгээгүй, Ф13мм-ийн арматур хэрэглэсэн, БЗД 26-р хороо, Тэдмэнт ХХК-ийн гүйцэтгэж буй орон сууцны барилгад зураг төслийг зөрчиж SD345 төрлийн арматурыг SD390 төрлийн арматуртай хольж хэрэглэсэн, зарим бетон хийц, тоосго, сийрмэг бетон гулдмайн бат бэх лабораторийн шинжилгээний дүнгээр стандарт, зураг төслийн шаардлага хангаагүй, ЧД 5-р хороо, Зуншин ХХК-ийн гүйцэтгэж байгаа оффис үйлчилгээний барилгын зураг төсөлд В25 ангийн бетон хэрэглэхээр заасныг зөрчиж М300 маркийн бетон хэрэглэсэн, СБД 1-р хороо, Шинэ зуун ХХК-ий барьж буй барилгын шон суурийн бетоны бат бэхийг тогтоолгоогүй, СБД 1-р хороо Индустр ХХК-ийн гүйцэтгэж буй оффис, үйлчилгээ, орон сууцны барилга зэрэг болно.
Чанарын шаардлага хангаагүй барилгын материалаар баригдсан буюу чанаргүй барилгууд
Хяналт шалгалтаар барилгын зураг төслийн шаардлага хангаагүй арматур, стандарт, дулаан техникийн шаардлага хангаагүй цонх, хаалга, тоосго хэрэглэх, материал, бүтээцийг буруу хадгалснаас зэврэх, бат бэх нь буурах бат бэхээ алдах, бетон цутгалтын үед технологи мөрдөхгүй байх, цутгамал бүтээцийн бат бэх буурах, цутгалтын үед бүтээцэд нүх сүв үүсэх зэрэг зөрлүүд илэрчээ.
Тухайлбал: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн барьж буй “Буянт ухаа-1” хорооллын 22 барилга, Баянзүрх дүүргийн 25-р хороо, Дамдинсүрэнгийн гудамж, Натур төвийн зүүн урд талд, бүрэн цутгамал, 10 давхар, 80 айлын орон сууцны барилга, ЧД-ийн 15-р хороо, 72-р сургуулийн зүүн талд Орон сууцны 2 блок барилга.
Хамгийн осолтой нь өргөгч Липтний төлөвлөлт буруу хийгдсэн, караныг мэргэжлийн бус хүн ажиллуулж байна
Шалгалтаар нийт 201 зөрчил илэрснээс 9% буюу 18 нь талбайн зохион байгуулалтын зураг төсөлгүй, 23% буюу 46 нь кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийг сургалтад хамруулан үнэмлэхжүүлж ажилд томилоогүй, эсвэл кранчин, оосорлогчийн мэргэжлийн үнэмлэхийн зөрчилтэй, 29% буюу 58 нь техникийн паспорт баримт бичгийн зөрчилтэй, үлдсэн 39% буюу 79 нь краны даац болон өргөлтийн өндөр хязгаарлагч ажилгүй, сигналгүй, өргүүрийн баригчийн төхөөрөмж гэмтэлтэй, тоормос элэгдсэн, лифтийн төлөвлөлт болон угсралтын үеийн зайн хэмжээний алдааг гаргасан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Энэ сарын байдлаар үйлдвэрийн есөн осол гарсан байна. Осол гарах шалтгаан нь уналт нуралт, техникийн аюулгүй ажиллагаа алдагсанаа үүдэлтэй байсан байна.
Барилгын салбарт гарч байгаа үйлдвэрлэлийн ослын ихэнх нь барилга угсралтын байгууллагууд барилгын талбайд үүсч бий болдог үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн байнгын үйлчлэл болон тухайн хүчин зүйлүүд тохиолдож болох ажлын бүсүүдэд хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах санамж дохио тэмдэг тавиагүй, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд баталгаажилт хийдэггүй ажлын байр тус бүрд эрсдэлийн үнэлгээ хийдэггүй байдлаас болж, өндрөөс унах тохиолдол их байна.
Барилгын захиалагч бүр хяналтын инженер ажиллуулдаггүй, ерөнхий гүйцэтгэгчгүй ажилбар тус бүрээр /өрлөг, засал чимэглэл, гадна засал /фасадны/, газар шорооны ажил, өргөх тээвэрлэх.…гэх мэт/ гүйцэтгэгч байгууллага, иргэдийг ажлын дараалалгүй замбараагүй оруулж ажил гүйцэтгүүлдэг байдал нийтлэг байна.
Үүнээс шалтгаалж үйлдвэрлэлийн осол гарч хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд нь хохирох боломжийг бүрдүүлж байна.
Харин хот байгуулалт хяналтын чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарц норм стандартын дагуу төлөвлөгдөөгүй байна. Мөн Улаанбаатар хотод шинээр барьж буй барилга байгууламжуудад олгосон газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх нөхцөлийг бүрдүүлээгүй аж.
ЧД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Макс өргөө” ХХК-ийн “Crown mining center” Зочид буудал, оффисын, БЗД-ийн 25-р хороонд баригдаж буй "Эйч Эс Би" ХХК-ийн “Нарлаг” орон сууцны хотхон, "Рич фортун" ХХК-ийн “Амартүвшин” орон сууцны цогцолбор, Түвшин ундраа” ХХК-ийн ажилчдын орон сууцны барилга, “Буянт-Ухаа-1” хороололын барилгууд багтжээ.
Т.Дуламжав


















