Чандмань сум усны машинтай боллоо
Ус зөөврийн уг машиныг Орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгөөр худалдаж авчээ.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймгийн Чандмань сумынхан өнгөрөгч оны 7 сараас эхлэн ус зөөврийн “Маяти трак” маркийн машинтай болж, сумын төвөөс 30 км алс Хүрхрээгийн голоос сайн чанарын ундны цэвэр ус зөөвөрлөн сумын төвийн иргэд, албан газар байгууллагуудаа хангаж байна.
Ус зөөврийн уг машиныг Орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгөөр худалдаж авчээ.
Таван тоннын даацтай уг машинаар өдөрт нэг удаа явдаг бөгөөд нэг литр усаа 10 төгрөгөөр борлуулдаг гэнэ. Ундны цэвэр усаар хангагдсаны үр дүнд сумын төвийн иргэдээс олгой үрэвсэл өвчин гарахаа байсан гэж тус сумын засаг дарга Н.Дагвадорж ярилаа.


















