Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Чао Прайя голд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Тайландын нийслэл Бангкок хотоос 50 км зайд Чао Прайя голд өнгөрсөн ням гарагт гатлага онгоц осолдож, живсний улмаас 12 хүнийг ор сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Одоогоор ослын уршгаар амь насаа алдсан 18 хүний цогцсыг илрүүлэн уснаас гаргаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чао Прайя голд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Чао Прайя голд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Тайландын нийслэл Бангкок хотоос 50 км зайд Чао Прайя голд өнгөрсөн ням гарагт гатлага онгоц осолдож, живсний улмаас 12 хүнийг ор сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Одоогоор ослын уршгаар амь насаа алдсан 18 хүний цогцсыг илрүүлэн уснаас гаргаад байна.

Осол болсон нутагт их бороотой, бас манантай байгаа учир эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учирч байгаа ажээ. Тайландын цагдаагийн газрын хурандаа Сурапонга Тхампитакийн мэдээлж байгаагаар гатлага онгоц хэт олон зорчигчтой даац нь хэтэрсэн байжээ. Зорчигчид нь бүгд шашны ёслолд оролцохоор явж байсан мусульман шашинтнууд байсан гэнэ. Аврагчдын баталж байгаагаар гатлага онгоцны ахмад өөр хөлөг онгоцтой мөргөлдөхгүй гэсэндээ гэнэт чиглэлээ өөрчилснөөс болж тэнцвэр нь алдагдаж, гүүрний бетон тулгуурыг мөргөсөн байна. Энэ нь мэдээж даац хэтрүүлснээс үүдсэн осол гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тус гатлага онгоц 50 зорчигчийн даацтай боловч 100 гаруй хүнтэй явж байсан байна.

Тайланд улс нь бүс нутагтаа эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгчдийн нэг боловч тээврийн аюулгүй байдлын үзүүлэлтээрээ хамгийн мууд ордог ажээ.

Хуваалцах