Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Чарльз III АНУ-д айлчилж, Трампт Дэлхийн II дайны үеийн шумбагчийн хонх бэлэглэв

Их Британийн хаан Чарльз III АНУ-д айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп-тай уулзан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чарльз III АНУ-д айлчилж, Трампт Дэлхийн II дайны үеийн шумбагчийн хонх бэлэглэв
Чарльз III АНУ-д айлчилж, Трампт Дэлхийн II дайны үеийн шумбагчийн хонх бэлэглэв. Зураг: МҮОНРТ

Их Британийн хаан Чарльз III, хатан хаан Камилла нар 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд АНУ-д айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын урилгаар Цагаан ордонд болсон төрийн зоогт оролцжээ.

Төрийн зоог нь АНУ тусгаар тогтносны 250 жилийн ойг тэмдэглэж буйтай холбогдуулан АНУ, Их Британийн уламжлалт “тусгай харилцаа”-г онцлон тэмдэглэх зорилготой зохион байгуулагдсан байна.

Айлчлалын үеэр хаан Чарльз III АНУ-ын Ерөнхийлөгчид Дэлхийн II дайны үеийн HMS Trump шумбагч онгоцны анхны хонхыг бэлэглэсэн талаар барууны хэвлэлүүд мэдээлжээ. Уг бэлэг нь хоёр улсын цэргийн холбоотны харилцааг бэлгэдсэн утгатай аж.

Хаан Чарльз III энэ үеэр “хэрэв бидэнтэй холбогдох шаардлагатай бол зүгээр л хонх дуугаргаарай” хэмээн хошигнон хэлсэн байна.

Хуваалцах