”Чацарганы баяр” болно
Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Чацаргана тариаланчдын холбоо хамтран ирэх сарын 05-нд "Чацарганы баяр"-ыг зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Чацаргана тариаланчдын холбоо хамтран ирэх сарын 05-нд "Чацарганы баяр"-ыг зохион байгуулах гэж байна. Увс аймгийн Улаангом суманд болох энэ баярын үеэр чацаргана хэрхэн хураадаг, тарьдаг, чацарганаар ямар бүтээгдэхүүн хийж болдогийг үзэх боломжтой.
Мөн 1990-ээд оноос уналтад ороод байсан чацарганы аж ахуйн 2000 оноос сэргэж эхэлсэн бөгөөд одоогоор Увс аймгийн Улаангом хотод 82 га газар, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 82 га газар, Төв аймгийн Эрдэнэ суманд 4 га газар чацаргана тариалж байна.


















