Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Чацарганы үрсэлгээ суулгажээ

Увс аймгийн Чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн холбооноос байгалийн чацарганыг нөхөн сэргээх чиглэлээр Баруунтуруун сумын нутаг дахь Дөрөө нуурт чацарганы үрсэлгээ суулгажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чацарганы үрсэлгээ суулгажээ
Чацарганы үрсэлгээ суулгажээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн холбооноос байгалийн чацарганыг нөхөн сэргээх чиглэлээр Баруунтуруун сумын нутаг дахь Дөрөө нуурт чацарганы үрсэлгээ суулгажээ.

Хилийн цэргийн 0311 анги буюу Увсын хэсгийн Дөрөө нуурын заставынханд тус холбооноос 100 ширхэг эм, 10 ширхэг эр чацарганы суулгацыг хүлээлгэн өгч, газар дээр нь тариалах ажлыг хийжээ.

ОХУ-аас оруулж ирсэн энэхүү Сольничная сортын модыг нөхөн сэргээх зорилгоор туршилтын шугамаар тарьж байгаа бөгөөд цаашид үр дүнтэй бол нэмж суулгах аж.

Хуваалцах