Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чех, Дарханы бизнес эрхлэгчид уулзана

Есдүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт Бүгд найрамдах Чех улс болон Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалт болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чех, Дарханы бизнес эрхлэгчид уулзана
Чех, Дарханы бизнес эрхлэгчид уулзана. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт Бүгд найрамдах Чех улс болон Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалт болно. Тус уулзалт нь аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд үдээс өмнө 11:30 цагт эхэлж, үдээс хойш 13:50 цагт "Гарден" ресторанд үргэлжлэх юм.

Уулзалтад аймгийн удирдлагууд, Дархан-Уул аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, БНЧУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцох юм байна.

Бизнес эрхлэгчдийн уулзалтаар Бүгд найрамдах Чех улс, Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчид эдийн засгийн ямар чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцоно.

Хуваалцах